Thursday, September 10, 2009

60-70-80 аад оны хүүхдүүдэд зориулав.

Би өөрөө 80 аад онд хүүхэд насаа өнгрүүлсэн ч гэсэн миний доор бичих зүйлс их дотно танил санагдаж үлдсэн билээ.

  • Та 60, 70, 80 аад онуудын хүүхэд байсан бол та өдийг хүртэл амидраад ирсэн гэдэгт итгэхэд хэцүү л байх болов уу. Бид хүүхэд байх үед машинаар суудлын бүс аюулгүйн дэргүй л явдаг байлаа. Морин тэргэн дээр суугаад нартай өдөр явах бол хязгааргүй их жаргал байсан бөгөөд бидний унтдаг ор маань тугалагны агууламж ихтэй хурц өнгийн будгаар будагдсан байдаг байсан. Эмний саванд хүүхэдээс хамгааласан ямар нэгэн нууц таглаа гэгч байхгуй байлаа зарим үед гэрийнхаа хаалгийг ч түгжэдгүй байлаа. Бид усыг савалгаатай хуванцар савнаас биш хаанаас ч хамаагүй /крант, фонтан, цистерн машины шланг гэх мэтээс уучдаг байлаа, дугуй унахахад хэний ч толгойнд дугуйг хамгаалалтын малгайтай унана гэж ороогүй. Гайхамшигтай.
  • Хаанаас ч хамаагүй олсон банз фанераар бид хэдэн цагийн турш самокат /самкат/ хийчээд уруу гулгах үедээ тормоз хийхээ мартаснаа ойлгож байсан билээ. Үүний улмаас хэд хэдэн удаа халгай руу орсноос хойш энэ тормозны асуудлыг шийдэж байлаа.
  • Бид өглөө нар мандахад гэрээсээ гараад шөнийн гэрэлтүүлэг асах хүртэл гадаа тоглодог байлаа. Хэн ч биднийг хаана байгааг мэдэдгүй байлаа.
  • Итгэхэд хэцүү ч гэсэн тэр үед ГАР УТАС байгаагүй ........ Бид гар хөлөө зүсэж, шалбалж, шүд ясаа хугалж байсан ч хэнч хэн хэнийгаа шүүхэд өгдөггүй байсан. Янз бүрийн л юм болж байлаа үүнд зөвхөн бид өөрсдөө л буруутай байсан. Санаж байгаа биздээ? Бид цусаа гартлаа зодолдож, хөх няц болсон я түүнийгээ тоохгуй гүйж явдаг байлаа.
  • Бид торт, мөхөөлдөс идэж ундаа уусанч хэн ч эдгээрээс болж таргалаагүй яагаад гэвэл гэвэл бид өдөржингөө галзуу юм шиг гүйлдэж тоглодог байлаа. Нэг шилнээс хэд хэдэн хүн ундаа уучдаг байлаа үүнээс болж хэн ч нас бараагүй. Тэр үед бид нарт Sony PlayStation, Компьютер, 50 сувагтай кабелийн телевиз, диск тоглуулагч, интернет, гар утас зэрэг байдаггүй бид хамгийн ойрхон гэртээ нэгнийхрүү бүгд очин хүүхэлдэйн кино үзхээр явдаг байлаа тэр үед видео ч байхгуй байлаа.
  • Гэвч бидэнд найз нөхдүүд байсан. Бид гэрээсээ гараад хайгаад олдог байлаа. Хэн нэгэнтэй уулзах шаардлагтай бол бид хаалгыг нь тогшоод ч юм уу шууд ороод л уулзачдаг байлаа. Санаж байна уу? Хэнээс ч асуулгүй...
  • Лааз, мод зэргэхнээр бид тоглоом зохиодог байла, хажуугийн цэцрлэгийн түдноос арнитк хулгайлаад иддэг байлаа.
  • Хэн ч байсан нэг удаа ч гэсэн хөл бөмбөг, хоккей, волейболын дугуйланд бүртгүүлж байсан байхаа, гэсэн ч бүгд багт багтадгүй байлаа, гэвч ихэнх нь тамирчин
  • Шалгалт шүүлэг 10 вариант болж хуваагдахгуй, дүн ьү ч гэсэн 5 оноогоор дүгнэдэш байлаашдээ. Завсарлагааны үед бүгд бие биенийгээ эинэдгийн шприцээр усаар байлдаж тоглодог байлаа.
  • Хэрвээ та энэ үеүүдэд багтдаг бол танд баяр хүргэе. Өнөө үеийн хүүхэд залуусын эрх чөлөөг Риалити шов, Ролик, Гар утас, Архи аар худалдаж авхаас өмнө бидний хүүхэд нас дууссан нь бидний аз юм.
  • Ээж нарын мань бидэнд юм авч өгөхийн өмнө хэлдэг нэгэн үг бол ......Энэ чиний төрсөн өдрийн бэлэг шүү.........
  • Эмээ нарын мань хэлдэг үг бол шилийг нь буцааж авчраарай..........
  • Оросын ЗИЛ гэдэг нэг гартай хөргөгчийг санаж байгаа байлгүйдээ, онгойлгохоор дотроос нь ихэнх юм нь унадаг.
  • Морины толгойтой гутлын өмсгүүр хэл...
    00-ийн өрөөний хаалган дээр шээж байгаа таргандуу хүүхдийн зураг...
    Дэгээний зурагтай усны плавк?!
    Гурвалжин савтай сүү!
  • Гудамжинд зогсож байсан хийжүүлсэн ундааны машин, хүн болгон доллон булантай нэг шилэн стаканаас ууна одоо бол хэн ч тэгэхгүй. (Одоо үед бол стаканыг нь таван секундын дотор хулгайлчина, автомат машиныг нь 32 секундны дотор хулгайлчина...) Урд нь бол бүгд нэг л стаканаас уугаад өвчин авхаас айхгуйгээр уудаг байлаа...
  • Урд нь бол ванны өрөөндөө улаан гэрэл асаагаад пленк угаадаг байсан бол харин одоо дижитал. Бидний ихэнх зургууд хар цагаан өнгөтэй

7 comments:

  1. 13 9 6 3 1 tugrugiin bumbugnuud havar bolhoor zaragdaad duusdag bailaasht. 1-iig avaad 1 sar bolood hagardag bailaa. Zarim baagiinuud bumbuguu haramlaad gertee togloj tenegtdeg bailaasht. Namar gehed hend ch bumbug ulddegui nuguu garaas bumbugiig n guij hyamardag bailaa hoorhii. Ter 100-iin alag ene teriig barij uvzel barag l tengeriin umdag atgasan yum shig bayarladag baij bilee.

    ReplyDelete
  2. сайхан нийтлэл байна.

    ReplyDelete
  3. харин яаж амьд үлдсэнээ одоо бодохоор гайхдаг л юм. орос цэргүүдийн хаягдсан сумаар тоглож байшингийн полкон дамжиж тоглохдоо унана гэмтэнэ бэртэнэ гэж төсөөлдөгч гүй байлаа гэж.

    ReplyDelete
  4. Eej Aav 2 joohon yum avch ugchuud l za onts l surdiim shuu ch gej bh shig. odoo boltol sanaanaas garahgui.

    ReplyDelete
  5. :-D үнэхээр л тийм юм даа.

    ReplyDelete