Thursday, September 10, 2009

60-70-80 оны хүүхдүүдийн болон томчуудын хэрэглэж байсан зүйлс



































60-70-80 оны хүүхдүүдийн болон томчуудын хэрэглэж байсан зүйлс





60-70-80 оны хүүдэд зориулав 2

  • Тэр үеийн охидуудаа та нар резиндахаа /эрзээндэх/ санаж байнауу? Хамгийн гайхалтай нь дэлхий дээрх нэг ч эрэгтэй хүүхэд энэ тоглоомний дүрмийг ойлгодгүй.
  • Сургууль биднээс түүхий эд, хаягдал цаас цуглуулж ирэхийг шаардана. Гэвч одоо болтол би ойлгодгүй яг яах гэж тэгдэг байсан юм бол.

  • Ер нь бараг бүх байрны гадаа өвөл нь хоккей тоголчдог, конькигаар гулгачдаг зун нь хөл бөмөг хөөчдөг талбай байдаг байсан түүн дээр бид бүх байраараа тоглодог байлаа /одоо нэг бол гараж нэг бол орон сууц/
  • Зуны цагт бид өвдөж бэртэхийг мэдэхгүй /өвдөдгүй ч байлаа/ ХӨЛ НҮЦГЭН тоголдог байлаа
  • Анх манай кино театруудаар Хонгильдон нэртэй зодоонтой кино гарахд байрны бүх эрэгтэй хүүхдүүд үсэрч цовхоцож байсныг санах юм.
  • Хүүхдийн баяр болохлээр ээж нар бидний хамгийн гоё хувцасыг өмсгөөд Парк дагуулж явдаг байсан билээ. Хөөсөн чихэр идээд л Улаан ус уугаад л орой нь нээх л ядарсан хацар нь улаасан ядраад унтаад өгдөг байсан билээ.
  • Бид эрэгтэй хүүхдүүдийн тоглох дуртай тоглоом бол байлдаан байж билээ.
  • Бас нэг хэсэг АНКЕТ хөтлөх моод дэлгэрч билээ энэ нь охидуудын дунд байлаа их байсан.
  • Бид хоорондоо байнга ямар нэгэн юм солилцож наймаалцдаг байлаа чи энийгээ өгүүл би чамд энийгээ өгий гэх мэт /Тэр үед би өөрийн бүх зоосны цуглуулгаа цаасаар солиж байлаа дараа нь их харамссан/..
  • Байрны подвал барилга ер нь орж болох бүх нүх сүвийг сайтар судалсаны үр дүн уранхай өмд халтар царай байлаа.
  • Мөн ямар ч ТУРБО гэсэн нэртэй бохины дотор байдаг машины зурагтай цаас цуглуулдаг байлаа /Минийх лав бүгд байгаа/
  • Ээж аав гэрээс гаргахгуй бол хийх дуртай зүйл маань талхан дээр зузаахан шиг масл түрхээд дээрээс нь элсэн чихэр асгах тэгээд цонхооор бусад хүүхдүүд яааж тоглож байхыг харах
  • Бас сургуулийн дневник дээрээ янз бүрийн наалддаг цаасаар наах /тэгэж бусдаасаа ялгарч байлаа/
  • Шагшуур идэх байс сайхан байлаа тэр үед бараг 50 мөнгө ч байлуудаа
  • Найз нартайгаа бүх зоосоо нийлүүлж байгаа КИСЕЛЬ хуурайгаар нь авч иддэг байлаа
  • Тэр үед оросын сувгаар РАБЫНЯ ИЗАУРА гардаг байлаа улс даяр үздэг байлаа
  • Орос дөрвөлжин зайгаар бид өөрсдөө гэрэл зоож гар чийдэн хийж байлаа /тэр зайнд хэлээ хүргэхээр жиргэвнээд явчина/
  • Автобусанд суухлээр дандаа жолооч ахийн хажууд явна. Сүүлдээ тэр тэрний автуус энэ мийний автуус гээд л /Минийх Сансарын чиглэлд явдаг байсан 1-122 дугаартай байлаа/ Хэний автуус хамгийн их толитой байна тэрнийх хамгийн СУПЕР автуус
  • Шинэ жилээр подизнд явж байхад хэнийх ямар хоол хийж байгаа нь шууд мэдэгддэг байлаа.

Дараагийн нийтлэлд бидний хэрэглэж байсан зарим зүйлсийн зургийг үзээрэй...........

98112698

60-70-80 аад оны хүүхдүүдэд зориулав.

Би өөрөө 80 аад онд хүүхэд насаа өнгрүүлсэн ч гэсэн миний доор бичих зүйлс их дотно танил санагдаж үлдсэн билээ.

  • Та 60, 70, 80 аад онуудын хүүхэд байсан бол та өдийг хүртэл амидраад ирсэн гэдэгт итгэхэд хэцүү л байх болов уу. Бид хүүхэд байх үед машинаар суудлын бүс аюулгүйн дэргүй л явдаг байлаа. Морин тэргэн дээр суугаад нартай өдөр явах бол хязгааргүй их жаргал байсан бөгөөд бидний унтдаг ор маань тугалагны агууламж ихтэй хурц өнгийн будгаар будагдсан байдаг байсан. Эмний саванд хүүхэдээс хамгааласан ямар нэгэн нууц таглаа гэгч байхгуй байлаа зарим үед гэрийнхаа хаалгийг ч түгжэдгүй байлаа. Бид усыг савалгаатай хуванцар савнаас биш хаанаас ч хамаагүй /крант, фонтан, цистерн машины шланг гэх мэтээс уучдаг байлаа, дугуй унахахад хэний ч толгойнд дугуйг хамгаалалтын малгайтай унана гэж ороогүй. Гайхамшигтай.
  • Хаанаас ч хамаагүй олсон банз фанераар бид хэдэн цагийн турш самокат /самкат/ хийчээд уруу гулгах үедээ тормоз хийхээ мартаснаа ойлгож байсан билээ. Үүний улмаас хэд хэдэн удаа халгай руу орсноос хойш энэ тормозны асуудлыг шийдэж байлаа.
  • Бид өглөө нар мандахад гэрээсээ гараад шөнийн гэрэлтүүлэг асах хүртэл гадаа тоглодог байлаа. Хэн ч биднийг хаана байгааг мэдэдгүй байлаа.
  • Итгэхэд хэцүү ч гэсэн тэр үед ГАР УТАС байгаагүй ........ Бид гар хөлөө зүсэж, шалбалж, шүд ясаа хугалж байсан ч хэнч хэн хэнийгаа шүүхэд өгдөггүй байсан. Янз бүрийн л юм болж байлаа үүнд зөвхөн бид өөрсдөө л буруутай байсан. Санаж байгаа биздээ? Бид цусаа гартлаа зодолдож, хөх няц болсон я түүнийгээ тоохгуй гүйж явдаг байлаа.
  • Бид торт, мөхөөлдөс идэж ундаа уусанч хэн ч эдгээрээс болж таргалаагүй яагаад гэвэл гэвэл бид өдөржингөө галзуу юм шиг гүйлдэж тоглодог байлаа. Нэг шилнээс хэд хэдэн хүн ундаа уучдаг байлаа үүнээс болж хэн ч нас бараагүй. Тэр үед бид нарт Sony PlayStation, Компьютер, 50 сувагтай кабелийн телевиз, диск тоглуулагч, интернет, гар утас зэрэг байдаггүй бид хамгийн ойрхон гэртээ нэгнийхрүү бүгд очин хүүхэлдэйн кино үзхээр явдаг байлаа тэр үед видео ч байхгуй байлаа.
  • Гэвч бидэнд найз нөхдүүд байсан. Бид гэрээсээ гараад хайгаад олдог байлаа. Хэн нэгэнтэй уулзах шаардлагтай бол бид хаалгыг нь тогшоод ч юм уу шууд ороод л уулзачдаг байлаа. Санаж байна уу? Хэнээс ч асуулгүй...
  • Лааз, мод зэргэхнээр бид тоглоом зохиодог байла, хажуугийн цэцрлэгийн түдноос арнитк хулгайлаад иддэг байлаа.
  • Хэн ч байсан нэг удаа ч гэсэн хөл бөмбөг, хоккей, волейболын дугуйланд бүртгүүлж байсан байхаа, гэсэн ч бүгд багт багтадгүй байлаа, гэвч ихэнх нь тамирчин
  • Шалгалт шүүлэг 10 вариант болж хуваагдахгуй, дүн ьү ч гэсэн 5 оноогоор дүгнэдэш байлаашдээ. Завсарлагааны үед бүгд бие биенийгээ эинэдгийн шприцээр усаар байлдаж тоглодог байлаа.
  • Хэрвээ та энэ үеүүдэд багтдаг бол танд баяр хүргэе. Өнөө үеийн хүүхэд залуусын эрх чөлөөг Риалити шов, Ролик, Гар утас, Архи аар худалдаж авхаас өмнө бидний хүүхэд нас дууссан нь бидний аз юм.
  • Ээж нарын мань бидэнд юм авч өгөхийн өмнө хэлдэг нэгэн үг бол ......Энэ чиний төрсөн өдрийн бэлэг шүү.........
  • Эмээ нарын мань хэлдэг үг бол шилийг нь буцааж авчраарай..........
  • Оросын ЗИЛ гэдэг нэг гартай хөргөгчийг санаж байгаа байлгүйдээ, онгойлгохоор дотроос нь ихэнх юм нь унадаг.
  • Морины толгойтой гутлын өмсгүүр хэл...
    00-ийн өрөөний хаалган дээр шээж байгаа таргандуу хүүхдийн зураг...
    Дэгээний зурагтай усны плавк?!
    Гурвалжин савтай сүү!
  • Гудамжинд зогсож байсан хийжүүлсэн ундааны машин, хүн болгон доллон булантай нэг шилэн стаканаас ууна одоо бол хэн ч тэгэхгүй. (Одоо үед бол стаканыг нь таван секундын дотор хулгайлчина, автомат машиныг нь 32 секундны дотор хулгайлчина...) Урд нь бол бүгд нэг л стаканаас уугаад өвчин авхаас айхгуйгээр уудаг байлаа...
  • Урд нь бол ванны өрөөндөө улаан гэрэл асаагаад пленк угаадаг байсан бол харин одоо дижитал. Бидний ихэнх зургууд хар цагаан өнгөтэй